Холливудын жүжигчин Киану Ривз John Wick-4 кинонд тоглохдоо 169 минутын хугацаанд ердөө 380 үг хэлсэн гэж Америкийн The Wall Street Journal сонинд мэдээлжээ.
Энэ киноны эхний анги 101 минут үргэлжилдэг ч Ривзийн бүтээсэн дүр 484 өгүүлбэр хэлдэг гэнэ. Харин John Wick-4-д 380 үг хэлснээр Киану Ривз хэлсэн үг бүрийнхээ төлөө 39 мянган доллар авсан гэж сэтгүүлчид тооцоолжээ. Энэ кинонд түүний хэлсэн хамгийн урт өгүүлбэр нь "Найз минь, хоёулаа аль хэдийнэ сайхан амьдралаа орхисон шүү дээ" гэсэн өгүүлбэр байсан гэнэ.
"Үг цөөтэй" Жон Уикийн боевик үзэгдлүүд энэ кинонд их аж. Энэ кино урьд хожид тоглож байснаас хамгийн хэцүү боевик байсан гэж Киану Ривз өгүүлжээ. Тэрбээр тусгай хэсгүүдийг бэлтгэхийн тулд гурван сарын хугацаа зарцуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |