Барилгын 19 давхраас унасан эр амьд үлдэж, эмч нарт дуулж өгчээ

img

Оросын Воронеж хотын 19 давхар орон сууцны хамгийн дээд давхраас нэгэн эр унажээ. Тэрбээр өндрөөс унаад амьд үлдээд зогсохгүй, түргэн тусламжийн эмч нарт дуу дуулж өгсөн талаар Newizv мэдээлсэн байна. 

 

Энэ хэрэг дөрөвдүгээр сарын гуравны үдэш болжээ. Нисгэгч Колесниченкогийн нэрэмжит гудамжны 65 дугаар байрны 19 давхраас 40 настай эр унаж, байрны гадаа зогсоосон Nissan X-Trail машин дээр унаж амьд гарсан гэнэ. 

SHOT Телеграм сувгийн бичсэнээр, 40 настай эр согтуу байсан аж. Түүнийг дээвэр нь эвдэрсэн машинаас аврагчид гаргасан байна. Харин эмнэлгийн дамнуурга руу согтуу эр өөрөө алхаж очжээ. Тэрбээр амьд үлдээд зогсохгүй эмч нарт Алла Пугачевагийн дуулдаг "Зүүд шиг хайр" дууг дуулж өгсөн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

burhan iveejee duulaad bhaas
2023-04-06
Zocnin:
Saihan gar yumaa kk
2023-04-05
Хөөе:
Сайхан амьдрах бүүр сайхан
2023-04-05
Сайхан амьдрах бүүр сайхан
2023-04-05
Huz:
Amidrah saihaan
2023-04-05
Хөөе:
Сайхан амьдрах бүүр сайхан
Сайхан амьдрах бүүр сайхан
Зочин:
кккк
2023-04-04