ТикТок сүлжээний эзэмшигч ByteDance компанийн орлого 2022 онд 80 тэрбум долларыг давсан талаар компанийн хөрөнгө оруулагчдаас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мээдэлжээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, 2021 онд компанийн орлого 60 тэрбумд хүрсэн бөгөөд 2022 онд 80 тэрбум доллар болсноор орлого нь 30 хувь өссөн байна. Харин энэ мэдээлэлд ByteDance компанийнхан ямар нэг тайлбар хийгээгүй аж.
Сурталчилгаа захиалагчид видео сервисийг илүүтэй сонгох болсноор ТикТок болон түүний хятад хувилбар болох Douyin бусад олон нийтийн сүлжээнээс их зар сурталчилгаа авах боломжтой болж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр дэлхийн олон оронд ТикТок сүлжээг хориглох шийдвэр гарч байгаа ч энэ нь зар сурталчилгаа татахад огтхон ч нөлөөлөхгүй байгаа нь орлогын өсөлтөөс харагдаж байна гэж шинжээчид онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |