АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Цай Инвэнийг хүлээн авч уулзана

img

Тайванийн тэргүүн Цай Инвэнь АНУ-д айлчилж байгаа. Түүнийг энэ айлчлалынх нь үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга хүлээн авч уулзахаар болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын тавны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Калифорни дахь Ерөнхийдөгч Рональд Рейганы номын санд Тайванийн тэргүүн Цай Инвэнийг хүлээн авч уулзах юм байна. Энэ уулзалтад хоёр намын төлөөлөгчид оролцох бөгөөд харин уулзалтын үеэр яригдах сэдвийн талаарх мэдээлэл гараагүй аж. 

 

Цай Инвэнь Төв Америкийн орнууд болох Гватемала, Белиз рүү явах замдаа АНУ-д саатсан юм. Тэрбээр эдгээр орнуудаас буцахдаа Калифорни мужийн Лос-Анжелес хотоор дайрах аж.

 

Энэ айлчлалын талаарх мэдээлэл гарсан даруйд БНХАУ Цай Инвэнийг Америкийн албан тушаалтнуудтай уулзвал хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байв. Үүний хариуд АНУ Тайванийн тэргүүний ажлын айлчлалыг арлын орны эсрэг түрэмгийлэх шалтаг болгон ашиглахгүй байхыг уриалсан юм. БНХАУ Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг тул Тайваньтай харилцсан аливаа харилцааг тусгаар тогтнолд заналхийлсэн, салан тусгаарлах ажиллагааг дэмжсэн хэрэг гэж үздэг. Тиймдээ ч өнгөрсөн оны наймдугаар сард тухайн үеийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны улмаас БНХАУ, АНУ, Тайванийн харилцаа эрс хурцадсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ALISHA MAGRET:
WITH THE HELP OF A RECOVERY EXPERT YOU STAND A 90% CHANCE OF RECOVERING BACK YOUR CRYPTOCURRENCY IF YOUVE BEEN A VICTIM OF FAKE INVESTMENT SCHEMES.ILL RECOMNMEND A PROFFESIONAL WHO HELPED ME WITH MINE WITHOUT ANY UPFRONT PAYMENTS THE BEST I COULD DO TO SHOW APPRECIATION IS TO GIVE REVIEWS ABOUT HES GREAT WORK ILL ADVICE YOU CONTACT [COINSRECOVERYWORLDWIDE] @ G MAiL [.] COM HES THE BEST IN THE SERVICE
2023-10-09
PAQUETA GRACE:
Can lost Bitcoin be Found or Retrieved? Generally speaking, whether lost bitcoin can be found or not depends on how it was lost. Considering the quantity of missing cryptocurrency out there, people have begun offering services to help recover lost bitcoin. These include data recovery specialists, but you need a professional recovery expert like[ COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM] to help you get back your lost bitcoin. Contact them to recover lost bitcoin, bitcoin cash, as well as all other forms of cryptocurrency. And you can be sure that no matter how long it has been lost, you will still get your bitcoin worth.EMAIL [COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-04