Мексикийн өмнө зүгт 5,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

img

Мексикийн Оахака мужид хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч 5,3 магнитуд байсан гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна.

 

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь 26 мянган хүн амьдардаг Пуэрто-Эскондиро хотоос 49 километрийн зайд, голомт нь 42 километрийн гүнд байжээ. 

 

Газар хөдлөлтийн улмаас байшин барилга эвдэрсэн, хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хар тамхины орон мексик улсыг газартай нь тэгшлээсэй.
2023-04-04