"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 10 цагт эхэлсэн.
Шүүх хуралдааны эхэнд Д.Мөнх-Эрдэнэ 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, батлан даалтад гарах хүсэлт гаргасан. Мөн шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны үеэр шүүгчээсээ татгалзсанаар 12.30 цаг хүртэл түр завсарлаад байна.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг юм.
Уншиж байна |