Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Австрали ТикТок апликейшнийг хориглоно
2023-04-04

Австрали улс төрийн бүхий л байгууллагад албаны хэрэгцээний төхөөрөмжүүд дээр ТикТок апликейшн ашиглахыг хориглохоор болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий прокурор Марк Дрейфусын мэдэгдлээс иш татан АВС суваг мэдээлсэн байна.

 

"Тагнуул болон аюулгүй байдлын байгууллагуудаас зөвлөмж авсны дараа  би хамгаалалт, аюулгүй байдлын бодлогын системийн дагуу яамд, хэрэг эрхлэх газруудын олгосон төхөөрөмж дээр ТикТок апликейшн хориглох тухай захирамж гаргахыг Ерөнхий прокурорын газрын нарийн бичгийн даргад даалгасан" хэмээн Австралийн Ерөнхий прокурор Марк Дрейфус мэдэгджээ.

 

Хятадын компанийн мэдэлд байдаг ТикТок сүлжээг сүүлийн үед дэлхийн олон орон хориглосон юм. Австрали ийм шийдвэр гаргахаас өмнөхөн Эстонийн эрх баригчид төрийн албан тушаалтнуудад улсаас өгсөн гар утсан дээр ТикТок сүлжээний апликейшнийг хориглохоор болсноо зарласан. Түүнчлэн Норвегийн Хуульзүй, нийгмийн аюулгүй байдлын яам аюулгүй байдлыг хангах үүднээс албаны төхөөрөмж дээр ТикТок болон Телеграм сүлжээний апликейшнийг ашиглахаас татгалзахыг төрийн албан хаагчдад зөвлөсөн.

 

ТикТок сүлжээг хориглосон улс орны жагсаалт үүгээр дуусахгүй. Дани, Британи, Шинэ Зеландын эрх баригчид төрийн албан хаагчдыг албаны төхөөрөмжөөр ТикТок сүлжээнд нэвтрэхийг хориглсоон бол Америкийн хэд хэдэн муж, мөн Еврокомисс, Европарламент, Европын холбооны зөвлөл ч аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монголчууд хэрэглээ л байгаа юу хорлоно доо та нарыг
2023-04-04