Оросын төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн мэдлийн компаниудын удирдлагуудын паспортыг хурааж авч байгаа гэнэ. Ингэснээр элитийн хүрээллийнхнийг улс орноосоо зугтахаас сэргийлж байна гэж Америкийн дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн тайланд өгүүлжээ.
Дайн судлалын хүрээлэнгийн дөрөвдүгээр сарын гуравны өдөр гаргасан тайланд өгүүлснээр, Оросын тусгай албад төрийн байгууллага болон төрийн мэдлийн компаниудын удирдах албан тушаалтнуудыг Оросоос явах боломжийг нь хязгаарлахын тулд тэдний паспортыг нь хураан авч байгаа гэнэ. Энэ нь Оросын эрх мэдэл бүхий хүмүүс улс орноо орхин гарна гэдгээс Кремль эмээсэн хэвээр байгааг харуулж байна гэж Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчид онцолжээ.
Өнгөрсөн сарын 10-ны өдөр л Оросын зарим төрийн албан тушаалтан болон төрийн компанийн ажилтнуудыг паспортаа өгөхийг тушааж, өгөхгүй бол хүчээр авч эсвэл ажлаас нь хална гэж сүрдүүлж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |