Путиний нууц ордон

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочигоос холгүйхэн нууц элит ордонтой гэж "Навальный LIVE" мэдээлжээ. Энэ нууц ордондоо Путин өвөл ирж, цанаар гулгаадг гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Путиний нууц ордон нь дөрвөн давхар, үүний хоёр давхар нь газар дор байрладаг бөгөөд нийт 3800 квадрат метр талбайтай аж. Энэ байранд цахилгаан шат, хэд хэдэн баар, кино театр зэрэг олон тусгай өрөө тасалгаатй гэнэ.

 

Харин ордны хашаанд саун, халуун болон хүйтэн устай усан сан, тусгай массажийн өрөө байдаг аж.Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн өгүүлснээр, энэ ордонд байх нэг гэрэл нь гэхэд хагас сая рублийн үнэтэй гэнэ.

Түүнчлэн Путиний өвлийн ордны ойролцоох Красная полянад агаараас эсэргүүцэн хамгаалах "Панцирь -С1"-ийг байршуулжээ. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байршуулан газраас нэг километр зайд нисдэг тэрэг буух талбайг тохижуулсан байна.

 

Навальныйн багийнхан өмнө нь, 2021 оны дөрөвдүгээр сард Владимир Путиний нууц зуслангийн талаар мэдээлж байлаа. Энэ зуслан Новгород мужид байрлах бөгөөд 150 га газар эзлэн байх эзэмшил газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн найз Юрий Ковальчукийн эзэмшлийнх, харин Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар энэ ордонг түрээслэдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХАА ХУУЧИРЧ УЛИГ БОЛСОН МЭДЭЭГЭЭ ТАРХИ УГААХ ГЭЖ ОРУУЛЖ ЯДАХ ЮМ ДАА ЧААВААС ГЭЖ... ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭЦГЭЭ! ГАНЦ ГРАНАТ ДЭЛБЭРЭХЭД ӨМДӨНДӨӨ ЧАЦГА АЛДАН ХААЧИХАА МЭДЭХГҮЙ БАЙЖ ХАА ХАМААГҮЙ ЮМ РУУ ЦОРОЛЗООД ХЭРЭГГҮЙ. ХОЛУУР БОЛЖ БУЙ ГАЙ ЗОВЛОНГ ҮҮГЭЭР БҮҮ ДУУД.
2023-04-04
Хэмжээгүй эрхт Хаан хүн яадгын
2023-04-04