Оросын хурандаа генерал Рустам Мурадов Дорнод цэргийн тойргийн командлагчийн албан тушаал болон Украин дахь командлалын үүрэгт ажлаас халагдсан гэж The Moscow Times сонин мэдээлжээ.
Өмнө нь Сири дэх Оросоын цэргийн хүчний командлагч, дараа нь Уулын Карабах дахь энхийг сахиулах хүчнийг удирдаж байсан 50 настай Мурадовыг Украины зүүн хэсэг дэх давшилт бүтэлгүйтсний улмаас халсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хоёрдугаар сард Мурадов армиа Угледар орчимд минижүүлсэн талбай руу оруулж, Украины артиллерийн гал дор орхисноор гурван өдрийн дотор тэнгисийн явган цэргийн элитийн хоёр бригад, 103 техник, тэр дундаа 36 танкийн хохирол амсжээ.
Гэтэл тухайн үед Украины зэвсэгт хүчин ердөө 20 техникээ алдсан байна.
"Мурадов цэргүүдийг үхэл рүү нь илгээхийг тушааж чадах тийм л галзуу тэнэг байсан тул түүнийг халсан. Түүний эсрэг олон хүн гомдол мэдүүлж байсан юм" хэмэээн The Moscow Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.
Мурадов минижүүлсэн талбай, ил задгай хэсгээр цэргүүдээ ар араас нь илгээж, Угледар орчимд ямар ч амжилтад хүрээгүй гэж цэргийн шинжээч Майкл Кофман үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |