Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Японд баавгайн мах зардаг анхны автомат машиныг суурилуулжээ
2023-04-04

Япон улсад халимны мах, лаазалсан эмгэн хумс, шавж зэргийг зардаг төрөл бүрийн автомат төхөөрөмж бий. Харин үүн дээр баавгай мах гэсэн шинэ зуушны автомат нэмэгджээ. 

 

"Майнити Симбун" сонины мэдээлснээр Японы Хоншю арлын хойд хэсэгт байх Сэмбоку хотын өртөөн дээр төрөл бүрийн сортын баавгайн мах авч болох автомат төхөөрөмж суурилуулсан байна. Энэ автомат машинаас 250 граммаар савлагдсан, өөхтэй болон өөхгүй баавгайн махыг 2200 йенээр (shuud.mn: монгол мөнгөөр 43,3 мянган төгрөг) худалдаж авах боломжтой аж. Автомат машиныг нутгийн нэгэн зоогийн газар суурилуулсан бөгөөд долоо хоногт 10-15 сав мах зарж байгаа гэж зоогийн газрын удирдлагууд өгүүлжээ. Тэд ойролцоох уулнаас япон хар баавгай агнадаг нутгийн анчдаас мах авдаг аж. 

 

Япон хар баавгай нь хамгаалах шаардлагатай төрөл зүйлд багтдаг. Гэхдээ Японд энэ баавгайг тусгай зөвшөөрлөөр, тодорхой тоогоор агнадаг юм байна. Японы эрх баригчид хар баавгайн тоо толгойн 12 хувийг агнах зөвшөөрөл өгдөг, одоогоор энэ улсад 15 мянган баавгай байгаа гэсэн судалгаа бий. 

 

Баавгай ийн олон тоо толгойгоор байгаа нь хүмүүст ихээхэн аюул занал учруулдаг аж. Сэмбоку хот байх Акита мужтай залгаа Мияги мужид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд баавгай хүн рүү дайрсан тохиолдол таван удаа гарчээ. Үүний улмаас хүн амиа алдаагүй ч долоон хүн шархадсан байна. Баавгай ийнхүү суурин газар руу орох болсон нь нутаглаж буй газарт нь хүнс тэжээл дутмаг болсонтой холбоотой гэж эрдэмтэд үздэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин