Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.
2023 оны 04-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -2....-4 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
Уншиж байна |