Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Жеймс Олсон: Путин төрийн эрхэнд байгаа цагт дайн сунжирна, гэхдээ түүнийг түлхэн унагах байх
2023-04-04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд болсон 2014 оны улс төрийн хямралын дараа салан тусгаарласан Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ бүс нутгийг хамгаалах нэрийн дор Украины эсрэг "цэргийн тусгай ажиллагаа" явуулах тушаалыг 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр өнөөгийн дайн дэгдсэн юм. Энэ хугацаанд дэлхий нийт Украиныг дэмжиж, төрөл бүрийн тусламж үзүүлж, харин ОХУ хоригт орон, эдийн засгаараа боомилуулахын зэрэгцээ арми нь ихээхэн хохирол амсаж байгаа ч дайныг дуусгах бодолгүй байгаа нь өнөөгийн үйл явдлаас харагдаж байна. Путин төрийн эрхэнд байгаа цагт тэр ялахаас нааш дайн дуусгахыг хүсэхгүй, гэхдээ дотоодод нь эргэлт гарч, Путинийг түлхэн унагаж магадгүй гэсэн байр суурийг барууны орнуудын тагнуулч, шинжээчид илэрхийлсээр байгаа юм. Энэ удаад ийм байр суурийг АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын дарга асан Жеймс Олсон илэрхийлжээ. 

 

Украинд Оросын арми удаа дараа бүтэлгүйтсний улмаас генералууд, олигархууд болон тусгай албадын төлөөлөгчид цэргийн эргэлт хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг түлхэн унагаж магадгүй гэж Жеймс Олсон The Sun сонинд ярилцлага өгөх үеэрээ өгүүлжээ. Америкийн тусгай албанд гучин жил ажилласан Олсоны үзэж байгаагаар, Путин арми болон армийн удирдлагыг хэтрүүлэн үнэлснээр өдгөө дайнд ялах боломж бага, ялалтгүйгээр эрх мэдлээ хадгалж үлдэж чадахгүй гэсэн мухардалд орчхоод байгаа гэнэ. 

 

"Путин төрийн эрхэнд үлдвэл дайн сунжирна, учир нь тэр бууж өгөхгүй. Гэхдээ Путин төрийн эрхэнд үлдэнэ гэж би бодохгүй байна. Түүнийг түлхэн унагах байх" хэмээн Олсон өгүүлээд Оросын ерөнхийлөгчийг хөнөөж магадгүй гэсэн хувилбарыг үгүйсгэхгүй хэмээжээ.

 

Украинд амссан Оросын арми хохирол нэмэгдэж, Афганистаны дайны үеийн хохирлоос 10 дахин их болсон гэж Олсон өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, Зөвлөлтийн үед Афганистан руу довтолсон нь ихээхэн хохирлл дагуулж, армийн хувьд бүтэлгүйтлээр төгсөн, ЗХУ-ыг задран унах эхлэлийг тавьсан аж.

 

"Хүмүүсийн амь насыг эмгэнэлтэйгээр үрж байгаад ихээхэн дургүйцэх генералууд байгаа байх. тэд Путиний эсрэг бослогыг санаачилж мэдэх юм" хэмээн Жеймс Олсон өгүүлжээ.

 

Ийм тохиолдолд Путинийг "амьд үхдэл"-д тооцож болно, учир нь элитийн хүрээний бусад төлөөлөгчид ч нэгдэж болзошгүй цэргийн бослогыг тэр даван гарч чадахгүй гэж Олсон үзэж байгаа аж.

 

"Арми, тусгай албад дотор болон олигархиудын дунд Путинийг эсэргүүцдэг хүчтэй далд эсэргүүцэгчид байгаа гэж би болож байна" хэмээн Олсон өгүүлээд, Путинийг "устгасан"-ы дараа Украин дахь дайн нэн даруй зогсоно гэж онцолжээ.

 

Энд дуулгахад, өдгөө 70 настай Путин 2000 онд Ерөнхийлөгч болсон бөгөөд тэрбээр Иосиф Сталины үеэс хойш Оросын төрийн эрхийг хамгийн удаан барьж байгаа хүн болсон юм. Мөн Оросын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2036 он хүртэл төрийн тэргүүний албан тушаалд үлдэх боломжтой болсон. 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Кремль хэдийнэ бэлдэж эхэлсэн бөгөөд урьд энэ сонгуульд Путин өмнөх сонгуулиудаар авсан саналаас ч илүү олон саналыг авах хүсэлтэй байгаа гэж нөхцөл байдалтай ойр эх сурвалжууд РБК агентлагт ярьжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр, мужуудын захирагч нарт сонгуулийн ирцийг 70 хувьтай, харин "гол нэр дэвшигч" буюу Путиний төлөө өгөх саналыг 75 хувьтай байлгах үүрэг өгсөн гэнэ. 2018 оны сонгуулиар ирц 67,54 хувь, Путиний авсан санал 76,69 хувь гэж Оросын Сонгуулийн төв хороо мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zorro:
Барууны мөрөөдөл хийн хоолой бас ингэж хэлж бгаад дэлбэлсэн бүхэл бүтэн нэг үндэстэн ард түмэн Оросуудыг өдөж байж турсгаа хуулуулах бхдаа мэдэхгүй л бна даа Оросын ард түмэн 200 жил Алтан орд дарлалыг даваад гарсан дэлхий 2 дайныг өлсөглөн хар талхтай ялсан эдийн засаг мөнгө биш шүү дээ тэр ард түмний сэтгэлийн тэнхээ уур хилэн эрч хүч дээр улс орон тогож байдгыг мэдэхгүй л бна энэ шарсан тахианы АНУ
2023-04-05
Орос одоо хадаасаач хийж чадахаа байсан хоцрогдсон улс хятадаас хол хоцорсон нь хэний буруу вэ америкын биш путины л буруушдээ
2023-04-04
Путин ч зул мөхөхийн өмнө гэдэг шиг д байна да:
70 гарцан Халзаадайд одоо сайндаа л 12-15 жилийн хугацаа байгааз.. 48 сая хүн амтай Укриан улс 12 жилийн дотор устаж сөнөнө гэж хэзээч үггүй. Алдах юмгүй болсон Укриан түмэнд дахиад ч 5 жил байлдчих нас, эр зориг байна за..Биднийг бага байхад Иран Ирак 2 хоорондоо 10 жил байлдаж уралцсан.Түүн шиг 10 жил байлдсан яаадгийн ер нь..
2023-04-04
оросууд дайн хийж хүн алах их дуртай байгаа дэмжээд сүйд майд бид ална хядна ялна гээл байна шдээ муухай хүмүүс юмаа
2023-04-04
Ер нь гол мөрөөдөл нь болов уу...бодит байдал тэс өөр гэдгийг тэд мэдэхгүй биш маш сайн мэдэж байгаа...мэдээлэхгүй л юм даа ...
2023-04-04
xa xa xa
2023-04-04
Зочин:
Путин үхвэл барууныхан өөрсдийн гар хөлний хүнээ оросын улс төрд сойно. Тэр хүн үхэн үхтэлээ барууны эрх ашгийн төлөө ажиллана.
2023-04-04
Путин мөнх
2023-04-04
их сайхан мөрөөдөл байна, Путиныг дуусгачихаад дараа нь өөр аймшигтай нөхөр гарч ирвэл энэ үлгэр үргэлжлэх болов уу
2023-04-04