Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулах шийдвэр гаргасны дараа газрын тосны үнэ нэмэгдэв
2023-04-03

ОПЕК+ бүлгийн орнууд хоногт олборлох газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гарсны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

ОПЕК+ бүлэгт Саудын Араб, Ирак, Персийн булангийн хэд нхэдэн орон болон Орос улс багтдаг бөгөөд энэ бүлэг дэлхийн газрын тосны үйлдвэрлэлтийн 40 хувийг хангадаг юм. Улмаар Саудын Араб, Ирак, Орос зэрэг орнууд газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь энэ бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагт арилжаа нээгдэх үед Брент маркийн газрын тосны үнэ таван доллар буюу долоон хувиар нэмэгдэж, 85 долларыг давсан байна. 

 

Газрын тосны зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, олборлолтыг бууруулах болсон нь дунд хугацааны ирээдүйд нэг баррелийг 80 доллараас дээш үнэтэй байлган барих гэсэн эрмэлзэлтэй холбоотой байж магадгүй гэнэ. Оросоос газрын тосны нийлүүлэлтийг тодорхой хүрээнд л хязгаарлаж чадсан, түүнчлэн дэлхийн эдийн засгийн улмаас энэ түлшний эрэлт буурч магадгүй гэж болгоомжилсны улмаас олборлолтоо бууруулах замаар үнийг тогтоон барихаар төлөвлөсөн байж магадгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин