Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компани өнгөрсөн оны хоёрдугаар сар НЭГ тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй модон байшин барих тендер зарласан.
Нийт 16 айлд зориулагдсан байшинг НЭГ тэрбум төгрөгөөр барих ААН өнгөрсөн жил ОЛДООГҮЙ байна. Иймээс өнөө жил тендерийн төсөв өртгийг нэмж, 1.6 тэрбум төгрөгт хүргэжээ. Нэг үгээр нэг айлын байшинг 100 сая төгрөгөөр барихаар төлөвлөөд байгаа аж.
Улаанбаатар төмөр замын зорчигчийн воганы үйлчилгээ олон нийтийн шүүмжлэл дагуулсаар ирсэн. Хэтэрхий хоцрогдсон бохир, агааржуулалтгүй гээд шүүмжлэлд дагуулдаг зүйлийн нэг. Гэвч Х.Хэрлэн дарга зорчигчийн хэсгийг засварлах ажлаас илүү 16 хүнд зориулсан байшин барихад илүү анхаарал хандуулж байгаа бололтой. Тодруулбал, өнгөрсөн хавар тэрбумын төсөвт өртөгтэйгээр тендер нь зарлагдаж байсан байшин жилийн дараа 1,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт хүрсэн нь анхаарал татаж байна.
Энэ талаар Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын худалдан авах ажиллагааг хариуцсан хэд хэдэн албан тушаалтнаас тодруулахад бүгд "МЭДЭХГҮЙ АСУУДАЛ БАЙНА" гэсэн хариултыг өгөв. Уг нь тус компани жилийн худалдан авах төлөвлөгөөндөө дээрх хөрөнгийг тусгаад, цагаан дээр хараар биччихсэн. Гэтэл хариуцсан албан тушаалтнууд нь дахин зарлагдахаар төлөвлөгдсөн худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлгүй сууж байна.
Иймээс Х.Хэрлэн дарга та, ямар ажилчдадаа зориулан 1.6 тэрбум төгрөгөөр байшин барих гэж байгаа талаарх мэдээллээ албан тушаалтнуудтайгаа хуваалцаж, тэднийг холбогдох мэдээллээр хангана уу!
П.ГОО
Уншиж байна |