Далд хүн ТББ-с Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг тус, тус авлига хээл хахуультай холбоотой байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ.
“Далд Хүн" ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр
Монгол Улсад 2022 оны байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл өмнөх оноос 79,3 хувиар өссөн үзүүлттэй байна. Хамгийн сүүлийн мэдээ 3 настай хүүхэд хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулсан асуудал үүссэн. Мөн 5 настай хүү 108 төвийн дэргэдэх хамгаалах байранд байхдаа бусдад зодуулаад хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэсэн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ асуудал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ханган ажиллах байгууллага нь өнөөдөр ажлаа хангалтгүй хийж байна. Иймээс далд хүн ТББ нийгэмд өрнөж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Одоо болно” аяныг улс орон даяар хэрэгжүүлж байгаа юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл залуучуудын хөгжлийн газрыг тус тус хээл хахуультай холбоотой байж болзошгүй хэмээн бүх шатны дарга нарыг АТГ-т шалгуулахаар ийнхүү өгч байна.
Иргэн О.Шинэбаяр “Би энэ байгууллагаас болж гурван жил хохирч байна. Бүтэн жил зургаан сар миний ач хүүг хүнд нөхцөлд байлгааг мэдсээр байж бэлгийн хүчирхийлэлд ортол нь хүлээгээд хараад байж байсан. Би нотлох баримттай ярина. Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос 2020 оны зургаадугаар сарын 11-нд ач хүүд маань анх кейс нээж байсан. Гэвч ач хүү маань хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь хамгаалаагүй.
Тус комиссоос 2022 оны гуравдугаар сард дараах дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, "Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хамжээ аваагүй. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд зохих ёсны хяналт тавиагүй. Ажилдаа мэргэжлийн бус хайхрамжгүй хандсан. Хүүхдийн язгуур дээд эрх, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн" гэж дүгнэсэн.
Зургаан удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд хохирсон гэдэг нь тогтоогдсон ч шалгаагүй. Миний бие Авлигатай Тэмцэх Газрын нэр бүхий даргад бичиг өгсөн ч тухайн хүүхдийн байгууллага дээр очиж, сургалт явуулж, хэлэлцээд хэргийг нь хаадаг. Тиймээс Улсын прокурорын газарт хандсан ч үр дүнд хүрээгүй. Би энэ асуудлын араас ганцаараа гурван жил явлаа" гэсэн юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |