Тоёота Мотор компани өнгөрсөн долоо хоногт Лексус брэндийн бүрэн цахилгаан машинаа танилцуулжээ. Энэ талаар Nippon.com цахим хуудас мэдээлсэн байна.
Шинэ үйлчилгээний хүрээнд Лексус цахилгаан машин эзэмшигчдэд гэртээ ашиглах цэнэглэх төхөөрөмжийг үнэ төлбөргүй угсарч өгөх аж. RZ450 загварын энэ машин хоёр төрөл бөгөөд 8,8 сая болон 9,4 сая иен гэсэн үнээр худалдаалагдах юм байна. Энэ машин нэг цэнэглэлтээрээ 494 км замыг туулах чадвартай гэж компани онцолжээ.
Lexus RZ машиныг 2022 оны дөрөвдүгээр сард танилцуулсан ч сайхныг хүртэл гагцхүү Хойд Америкт л худалдаалагдаж байсан юм. Харин одоо Японы дотоодын зах зээлд зориулан баруун талдаа жолооны хүрдтэй машин гаргажээ. Цаашлаад 2035 он гэхэд Лексус машины гагцхүү цахилгаан загваруудыг дэлхий даяар худалдаалахаар төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |