Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
McDonalds халаа сэлгээ хийхийн тулд оффисоо түр хаажээ
2023-04-03

McDonald's корпораци АНУ дахь оффисуудаа дөрөвдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай түр хаахаар болжээ. Энэ талаар компанийн удирдлага ажилтнууддаа илгээсэн захидалд өгүүлсэн гэж The Wall Street Journal мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийнхүү офисуудаа хаах болсон нь цомхотголтой холбоотой гэнэ. Компанийн удирдлага бүхий л нийлүүлэгчтэй хийх уулзалт, бусад арга хэмжээнүүдийг цуцлахыг зөвлөсөн байна. Ийнхүү оффисыг хаасан долоо хоногийн хугацаанд "байгууллага даяар албан тушаал, мэргэжилтний тоотой холбоотой чухал шийдвэрийг дуулгана" хэмээн удирдлагын захидалд өгүүлжээ. 

 

Өмнө нь, нэгдүгээр сард McDonald's компанийн  удирдлага цомхотголтой холбоотой "хүндхэн шийдвэр" гаргахаар төлөвлөж байгаагаа ажилтнууддаа мэдээлж байв. Цомхотголын хүрээнд хичнээн хүнийг ажлаас нь халах нь тодорхойгүй байгаа аж. Энэ байгууллагад нийт 150 мянга орчим хүн ажилладгийн 70 хувь нь АНУ-д байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин