Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Төв аймагт үйлчилгээний зориулалттай зургаан байшин ШАТЖЭЭ
2023-04-03

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан байшин шатсан харамсалтай хэрэг гарчээ.

 

 

Тодруулбал, хоёр давхар цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 16:41 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.  Дуудлагын дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын дэлгүүрийн 1 давхар барилга, иргэн О-ын  дэлгүүрийн 2 давхар барилга, иргэн Э-ийн зоогийн газрын 2 давхар барилга тус тус шатаж дууссан байсан байна. Мөн иргэн Г-ын 8зоогийн газрын 2 давхар барилга, иргэн Г-ийн  “Дугуй засвар”-ын 1 давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин