Сураггүй алга болсон 60 настай иргэний цогцсыг олсон талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын малчин Н Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу Богд сум дахь Цагаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн 60 настай сэтгэцийн эмгэгтэй Б -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |