Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Боловсролын салбар хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр ажиллах боловсон хүчний дутагдал орлоо
2023-04-03

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалинг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Өнөөдөр Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл УИХ, Засгийн газар болон яаманд  удаа дараа нийгмийн баталгаат цалин хөлсний асуудлаар бичиг тоот болон уулзалтуудыг хийсэн боловч дорвитой арга хэмжээнд хүрээгүй тул дараагийн арга буюу тэмцэл хөдөлгөөн, жагсаал цуглаанд орох гэж байгаагаа мэдэгдлээ. 

 

 

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл


Ажил хийж байж ядарсаар, ядуурсаар, цөхөрсөөр байгаа энэ нийгэмд боловсролын салбар ажиллах хүчингүй болж байна. Энэ том асуудалд засгийн газар бодлого боловсруулж, дорвитой арга хэмжээ авахыг хүсэж өөрийн биеэр суулт зарлаж байна. Бид дараах хэд хэдэн шаардлагын хүрээгээр энэхүү жагсаал цуглаанаа эхлүүлж байна. 


1. Гүйцэтгэлд суурилсан цалин хөлстэй холбоотой цалин хөлсний асуудал дээр нийт боловсролын салбарт ажиллаж байгаа 87 мянган хүний 40 хувь нь л үүнд хүрэх боломжтой байна. Ийм  нөхцөл байдалтай байхад 60 хувь нь ямар ч нэмэгдэлгүй ажиллаж байхад улс орон даяар цалингаа нэмсэн юм шиг ярьж байгаа нь буруу гэдгийг онцлон хэлмээр байна.


2. Хөдөлмөрийн хөлсний доод шатлалаар цалинжиж байгаа хүмүүс ердөө 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Боловсролын салбарт боловсон хүчний дутагдалд орсны дээр одоо ажиллаж байгаа ажилтнууд нь хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж салбарын хүмүүс ярьж байна. Гэтэл сайд ярихдаа багш нарын цалин 1,6-1,8 сая төгрөг болсон, өндөр цалинтай 140 мянган хүн 2,6-2,8 сая төгрөг авч байна хэмээжээ. Үүнийг эрс үгүйсгэж байна. Яагаад ингэж худлаа яриад байна вэ? Багшийн үндсэн цалин 1,050,000₮. Энэ нь хоёр хүний ажлыг хийж буй багшийн цалин. Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг ялгаваргүйгээр 50-иас доошгүй хувиар 2023 оны дөрөвдүгээр сард багтаан нэмэгдүүлэх. 

 

3. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг шаардаж байна

 

Багш нар жагсаал цуглаан хийж л цалингаа нэмүүлдэг. Цалингаас гадна хөдөлмөрийн нөхцөл хүнд, сургалтын хөтөлбөрийг ойр ойрхон шинэчилдэг гэх мэт хүндрэл бий. Нэг сайд ирээд “Ном” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг. Дараагийн сайд нь “Авьяас” хөтөлбөр зарладаг.  Хувь хүмүүс амбицаа боловсролтой хутгачихлаа. Боловсрол улс төрөөс ангид байх ёстой.

 

Мөн гүйцэтгэлд суурилсан цалин нэрийдлээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй байх. Цаашлаад боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгож, эдгээр хүмүүсийг хөдөлмөрийн мөлжлөгөөс ангижруулж хэвийн үйл ажиллагаагаа явуулах хүртэл  дараа дараагийн авах арга хэмжээ үргэлжилнэ" гэв. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
энэ улс төрчид монголыг элгээр нь хэвтүүлж сөнөөж байна даа. яах гэж ийм хүмүүсийг сонгодог юм бэ
2023-04-04
Zochin:
Tocviinhnii tsalin nemeheer Ue-iin avah tatvar ni nemegdene. Ue- d ashigtai
2023-04-03