ОПЕК-ийн зарим орон, тэр дундаа Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сараас энэ оныг дуустал газрын тос олборлолтоо сайн дураар бууруулах эрмэлзэлтэй байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Араб газрын тос олборлолтоо хоногт 500 мянган баррелиар, харин АНЭУ 144 мянган баррелиар бууруулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Ирак, Кувейт, Оман улсууд ч ийм алхам хийж, 211 мянга, 128 мянга, 48 мянган баррелиар тус бүр бууруулахаар зэхжээ.
Үүнээс өмнө Казахстаны Эрчим хүчний яам газрын тосны олборлолтоо бууруулах болсноо зарлаж байв. Түүнчлэн Орос улс ч энэ оны сүүл хүртэл газрын тосны олборлолтоо хоногт 500 мянган баррелиар бууруулах шийдвэрээ сунгаж байгааг ОХУ-ын дэд сайд Александр Новак мэдэгдэж байлаа. Ингэснээр ОПЕК+ орнуудын газрын тосны үйлдвэрлэлийн нийт хэмжээ тавдугаар сараас эхлэн хоногт 1,5 сая баррель болох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |