Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Орост барууны дипломатуудын 'толгойг эргүүлж', мэдээлэл авах зорилгоор бүсгүйчүүдийг бэлддэг байжээ
2023-04-03

Мэдээлэл цуглуулах зорилгоор барууны дипломатуудыг урхидахын тулд залуус, бүсгүйчүүдийг бэлддэг нууц байгууллага Орост байсан гэж The Mirror бичжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын аюулгүй байдлын хороо ОХУ-ын голчлон буурай хөгжилтэй бүс нутгуудаас  залуусыг тагнуул болгон элсүүлдэг аж. Тэднийг олон нийтийн газар, тэр дундаа клуб, цэнгээний газарт гадаадын иргэдтэй хэрхэн яриа өрнүүлэхэд сургадаг байсан гэнэ. Ийм тагнуулуудын ихэнх нь дуучин, бүжигчин, жүжигчин, багш нар байжээ.

 

Сонины нийтлэлд өгүүлснээр, хоёр Герман нэгдэхээс өмнө, Зөвлөлтийн хяналтад байсан Зүүн Германд Улсын аюулгүй байдлын хороотой холбоотой тусгай албаныхан тагнуулчдад тагнуул хийх, сэтгэлзүйг удирдах, Марксизм-ленинизмийн үндсийг заадаг байсан бөгөөд ийм тагнуулчдыг Ромео гэж нэрлэдэг байжээ. Эдгээр тагнуулууд нь боловсрол өндөртэй, сайхан хувцасласан, хошин шогийн мэдрэмжтэй эрчүүд байсан гэнэ. 

 

Зүүн Германы Штази нууц цагдаагийн газрын офицер асан Герхард Байерын өгүүлснээр, ийм тагнуулч эрчүүд эмэгтэйчүүдэд тэдэнтэй бүх насаа хамт амьдармаар санагдахуйц дотоод мөн чанараа харуулах нь нэн чухал байсан гэнэ. Ийм тагнуулчдын нэг Бонн дахь ХБНГУ-ын канцлерын нарийн бичгийн дарга бүсгүйг урхидаж, улмаар энэ бүсгүй нууц амрагтаа 14 жилийн туршид нууц мэдээлэл дамжуулдаг байжээ. Мөн дуурийн дуучдыг ч тагнуулын сүлжээнд элсүүлдэг байсан гэх бөгөөд тэдний нэг болох Константин Лапшин Москва дахь барууны дипломатчдыг урхидаж, олж авсан мэдээллээ нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж, нэр хүндээ хамгаалах эсвэл улсаасаа урвах гэсэн сонголтыг тулгадаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hmm:
Ямар дуракууд нь амьралаа зольж тийм тэнэг ажил хийдэг байнаа
2023-04-03
varane:
дэлхий нь бүх тагнуулын байгууллага хийдэг ажил
2023-04-03