Хамаатнууд нь дайнд үрэгдснийг мэдсэн дайчлагдсан эр цэргүүдийг барьцаалжээ

img

Дөрөвдүгээр сарын нэгний үдэш ОХУ-ын Брянск мужид дайчлагдсан эр хамт алба хааж байгаа эрчүүдийг барьцаалсан хэрэг гарчээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь байлдааны ажиллагааны үеэр хоёр хамаатан нь амиа алдсаныг мэдсэний дараа 35 настай Дмитрий гэх эр ийнхүү цэргүүдийг барьцаалжээ. Тэрбээр автомат болон гранатаар зэвсэглэсэн байсан гэнэ. Ингээд тухайн бүс нутагт "Заря" төлөвлөгөө хэрэгжүүлж, хүн барьцаалсан газрыг бүслэн, хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Хүн барьцаалсан эр хууль сахиулагчдад бууж өгсөн бөгөөд барьцааны хүмүүс гэмтэж бэртээгүй байна. 

 

Астра хэвлэлийн мэдээлснээр, энэ хэрэг Брянск мужийн Плавна тосгоны соёлын ордонд болжээ. Энэ соёлын төвд 44073 анги түр хугацаанд байрлаж байсан аж. Улмаар дайчлагдсан эр хамт алба хааж буй таван байлдагч, гурван офицерийг барьцаалжээ. Дмитрий ямар нэг шаардлага тавиагүй, тусгайгийнхан ирсний дараа бууж өгсөн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эх оронч:
Шүрших ёстой байсийм. Хулчгар нөхөр байна.
2023-04-04
Юм юм ч болох нь дээ:
Хулчгар орос байжээ.. Дээрэнгүй харьцсан нэг хошуучаас болж 2 Туркмен цэрэг- Мусалиманчууд хол байгаарай - гэж байгаад 12 Орос цэргийг шүршиж алсан хэрэг 10 сард гарсан. Шинээр дайчлагсдын дунд.
2023-04-03
Ямар сайхан мэдээ вэ...
2023-04-03