Дөрөвдүгээр сарын хоёрны ням гарагт Финландад болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Үндэсний эвслийн нам ялалт байгуулах магадлалтай байгаа талаар Yle үндэсний телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний эвслийн нам парламентад 48 суудал авч магадгүй байгаа нь "Жинхэнэ финнчүүд" намаас хоёроор их байгаа бол өнөөгийн Ерөнхий сайд нам 43 суудал авах магадлалтай байгаа гэнэ. Парламент нь нийт 200 суудалтай байдаг аж.
Сонгуулийн комисс саналын хуудасны 97 хувийг тоолж дууссаны дараа Ассошейтед Пресс агентлаг мэдээлэл дамжуулахдаа Үндэсний эвслийн нам 20,7 хувийн саналаар сонгуульд ялсан гэж онцолсон байна. Харин үүний араас "Жинхэнэ финнчүүд" нам 20,1 хувь, харин сонциал демократууд 19,9 хувийн дэмжлэг авчээ.
Үндэсний эвслийн нам сонгуульд ялсан тохоиолдолд төрийн зардлоыг багасгаж, улсын өрийн өсөлтийг зогсооно гэж амлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |