Цөмийн зэвсэг эзэмшдэг орнууд энэ зэвсгээ бусад орнуудад байршуулахгүй байхыг Хятад уриалж байгаа талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Хятадын элчин сайд Гэн Шуан мэдэгджээ.
"Цөмийн зэвсгийг хамтран ашиглах тухай хэлэлцээрийг цуцалж, цөмийн зэвсэгтэй бүхий л орнууд энэ зэвсгээ хилийн чанадад байршуулахаас татгалзан, бусад оронд байршуулсан зэвсгээ гаргахыг бид уриалж байна" хэмээн Гэн Шуан мэдэгдсэнийг "The Moscow Times" сонин дамжуулжээ.
Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Владимир Путиний шийдвэр гарч, дэлхий нийтийг түгшээж буй энэ үед Хятадын тал ийм мэдэгдэл гаргасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт тактикийн цөмийн зэвсэг хадгалах тусгай агуулах байгуулах, Искандер пуужин бүхий 10 онгоц байршуулна гэж мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |