Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар өчигдөр буюу өнгөрсөн сарын 31-ны 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргажээ.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
Уншиж байна |