Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд:
Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал"
Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг
Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”,
Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”,
Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”,
Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Уншиж байна |