БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарчээ.
БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ehalamj.mn сайтаар 2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлж, бүртгэлийн код хүлээн авсан иргэд дараах хуваарийн дагуу шалгалтад амжилттай хамрагдахыг мэдэгдэж байна.
Энд https://www.hudulmur-halamj.gov.mn/content/5583 дарж үзнэ үү.
Шалгалт зохион байгуулагдах хугацаа:
1-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 7-28-ны өдрүүдэд (2880)
2-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд (2696)
Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 дугаар давхарт CBT танхимд (ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд) Шалгалт өгөх иргэд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
Шалгалтын хуваарийг бүртгэлийн програм хангамжаас автоматаар ТАНД олгогдсон 5040... дугаараар шалгана.
Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.
2023 онд 110-аас дээш оноо авсан нийт 2,404 Монгол ажилтанг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул ТА солонгос хэлний TOPIK(1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна.
Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан (1-р ээлж 9:00), (2-р ээлж 10:30), (3-р ээлж 13:00), (4-р ээлж 14:30) тус тус заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.
Бямба, Ням гарагуудад шалгалт зохион байгуулагдахгүй. Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.
Таны бүртгэлтэй утасны дугаарт ХХҮЕГ-ын /131288/ тусгай дугаараас шалгалт өгөх хугацааг сануулсан мессэж илгээгдэнэ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийг нэрсийг 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалтын хуваарьтай хамт (Y/8 ,YIII/11) зарлана.
АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД:
ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)
БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)
ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) –Оноо харах
Уншиж байна |