Австралийн алт хайгч Виктория мужаас асар том цул алт олжээ. Байгаль дээр ийм хэмжээний цул алт олдох нь нэн ховор бөгөөд энэ олдвол 160 мянган доллараар үнэлэгдэж байгаа талаар Daily Mail мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, олдсон чулуу нь 4,6 кг, харин түүнд агуулагдах алтны хэмжээ 2,6 кг аж. Ердийн металл хайгчтай алтны эрэлчин энэ алтыг Балларат, Бендиго, Сент Арногийн дунд байх "Алтан гурвалжин" гэдгээрээ алдартай бүсээс олжээ.
Өмнө нь энэ нутгаас дэлхийн хамгийн том алтыг олж байсан гэдэг. 1869 оны хоёрдугаар сард Виктория мужид хоёр уурхайчин 72 кг жинтэй алт агуулсан чулуу олсон бөгөөд энэ нь одоогийн үнэлгээгээр хоёр сая орчим доллар хүрэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |