Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх тавдугаар сард эхэлнэ
2023-03-31

Инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээний талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр "Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны  хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Зуны улиралд хийж буй эдгээр засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй. Жишээлбэл, Багшийн дээдийн уулзвараас Бага тойруугийн хойд хэсгээр тойроод, Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26  жилийн настай. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
sandag:
Нийтийн шүршүүр, угаалгын газар нээгдэв Хаяг: Гандан туул 2-22 ажлын цаг өдөр бүр 8.00-20.00 Утас 88551053
2023-04-01