Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Индор хотод шашны баяр тэмдэглэх үеэр сүмд байх худагны таг нурж, олон хүн амиа алджээ. Энэ талаар India Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вишну бурхны аватаруудын нэг гэгддэг домогт Рама хааны баярыг тэмдэглэхээр Индорын сүмд сүсэгтнүүд гуравдугаар сарын 30-ны үд дунд цуглажээ. Энэ үеэр цугласан олон сүмд байх худагны таган дээр зогсож байсан бөгөөд худагны таг олон хүнийг дийлэлгүй нурж, хүмүүс доош унасан байна. Улмаар 35 хүн амиа алджээ.
Энэ ослын улмаас 35 хүн амиа алдсны дээр нэг хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Хэргийн газар эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |