Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Япон ОХУ руу ган, дрон үйлдвэрлэхэд ашиглах сэлбэг, материал нийлүүлэхийг хориглов
2023-03-31

Японы засгийн газар Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, нисэх, сансрын салбарын сэлбэг хэрэгсэл, дрон үйлдвэрлэхэд ашиглагдаж болзошгүй бусад эд анги, материал нийлүүлэхийг хоригложээ. Энэ хориг дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн үйлчилнэ гэж Японы Засгийн газар мэдэгдсэнийг Kyodo дамжуулсан байна.

 

Орос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт ган болон түүгээр хийсэн эд зүйл, хөнгөн цагаан, хөнгөн цагаанаар хийсэн бүтээгдэхүүн, барилгын машинууд, нисэхийн хөдөлгүүрүүд, цахилгаан тоног төхөөрөмж болон түүний эд анги, навигацийн радиоаппаратур, үүсгүүрүүд, онгоц, сансрын аппаратууд болон тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, нисэгчгүй нисэх аппаратууд, оптик, гэрэл зургийн болоод хэмжилтийн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, дугуйтай бүхий л тоглоом, угсардаг загвар, эвлүүлдэг тоглоом багтжээ. 

 

Энэ нь Украин дахь дайны хариуд авч буй хориг арга хэмжээ юм. Өмнө нь Япон улс дайн эхэлсний дараахан Оросын банкуудын хөрөнгийг  царцааж, Орос руу хагас дамжуулагч экспортлох зөвшөөрөл олгох журмыг чангатгаж байсан. Харин зургадугаар сард хоригоо дахин өргөжүүлж, ачааны машин нийлүүлэхээ зогсоосон бол энэ оны нэгдүгээр сараас эхлэн ОХУ руу вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин