Нийгмийн эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас Цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Фокус ТББ-ын тэргүүн Б.Туяа
Өчигдөр цахим орчинд миний нэртэй Playtime наадмыг эсэргүүцсэн мэдээлэл халуун сэдэв боллоо. Энэ бол зориудаар олон нийтийг турхирсан худал мэдээлэл. Миний бие хэзээ ч энэ том наадмыг эсэргүүцэж нэр мэтийн зүйлээс болж сүржин мэдээлэл хийхгүй. Playtime наадам болдгоороо болно. Өмнө нь ч мөн хэд хэдэн удаа миний нэрийг барьж худлаа мэдээлэл тарааж байсан тохиолдол байдаг. Үүний хамгийн гол нөлөөлөл нь тамхи үйлдвэрлэгчдийн зориудаар тараасан худал мэдээллүүд юм.
Камбож болон БНХАУ-аас жилд гурван сая электрон тамхийг Монголд оруулж ирдэг тоо баримт бий. Ямар ч татваргүй зохицуулалтгүй орж ирж байна.Тамхи үйлдвэрлэгчид Монголын зах зээл дээр өсвөр үеийнхнийг онилж, зорилтот бүлгээ болгож буй энэ ажиллагаанд нь садаа болж байгаа гэж үзээд манай ажлын хэсгийнхнийг олон удаагийн давтамжтай харлуулсан.
Мөн гадаадаас тамхи үйлдвэрлэгчдийн төлөөллийг авчирч хэвлэлийн бага хурал хийхдээ Электрон тамхи бол янжуур тамхинаас гаргах арга хэмээн буруу ойлголтыг өгсөн. Мөн эмнэлгийн эмч нарыг цуглуулаад электрон тамхийг та нар ашиглаж болно. Эрүүл мэндэд бага хортой гэх мэдээллүүдийг олонд түгээж байсныг "Фокус ТТБ" маань таслан зогсоосон учраас манай байгууллагын нэрийг ашиглаж хар пр хийх ажлаа үргэлжлүүлэн өчигдрийн Playtime наадмыг эсэргүүцсэн байгаа юм.
Энэ цаг мөчид манай ТББ-ын нэрийг барьж худал мэдээлэл тараасан этгээдүүд зориуд Playtime наадмын эсрэг залуучуудыг талцуулах, өдөөн турхирах аргыг хэрэглэсэн хэмээн үзэж байна.
2001 онд байгуулагдсан "Фокус" ТББ-ын ТУЗ-ийн гишүүд болох хөгжмийн зохиолч СГЗ Б.Долгион, Хуульч н.Оюунцэцэг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж байна. Тус байгууллага Олон улсын зэрэгтэй бөгөөд Tabocco Reduce Project /Тамхины хэрэглээр бууруулах төсөл/ хэрэгжүүлдэг.
Тамхины талаар нэмж дурдахад, Монгол Улсын хуульд янжуур тамхины хуулийн зохицуулалт, хэрэгжилт үргэлжилж байгаагийн дээр сүүлийн үед электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд ямар ч татваргүй, зохицуулалтгүй байдалд нь анхаарал хандуулахгүй байна. Электрон тамхины зохицуулалтыг хийхгүй бол Монголын өсвөр үеийнхнийг үгүй хийх нь. Миний нэрийг барьсан хуурамч хаягаар гүтгэлэгт мэдээлэл их байгаа учир нотлогдоогүй баримт, худал мэдээллийг цааш нь түгээхгүй байхыг хүсэж байна." хэмээн юм.
Уншиж байна |