АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно одод мөнгө төлсөн хэргээр эрүүгийн хариуцлагад татах шийдвэрийг Нью-Йорк хотноо тангарагтны шүүх гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.
Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч болов
Ийм шийдвэр гарснаар Трамп Нью-Йоркт шүүхийн өмнө зогсох болж байгаа юм. Трамп Флорида мужид амьдардаг, тэрбээр шүүх дээр сайн дураараа ирэхгүй бол түүнийг Флоридагаас шилжүүлэн өгөх хүсэлт тавих шаардлагатай болж болзошгүй. Харин ийм тохиолдолд Флорида муж шүүхийн хүсэлтийг хүлээж авахгүй гэж тус мужийн захирагч Рон Десантис мэдэгджээ.
"Манхэттений прокурор болон түүний улс төрийн хөтөлбөртэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг харгалзан Флорида муж шилжүүлэн өгөх хүсэлт дээр дэмжлэг үзүүлэхгүй" хэмээн Десантис Твиттер хуудсандаа бичжээ. Түүнчлэн "эрхзүйн системийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа нь хууль ёсыг уландаа гишгиж байгаа хэрэг" хэмээн тэрбээр онцолсон байна.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Дональд Трамп одоо Флорида дахь Мар-а-Лаго эзэмшилдээ байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |