Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгавруудыг өглөө. Тодруулбал,
Инженерийн шугам сүлжээний үзлэгийн болон эргэлтийн худгийг тагжуулах, түвшин тааруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд аваарын нөхцөл байдлын хүрээнд авто зам сэтэлж сүвлэсэн байршлуудын нөхөн сэргээлтийг бүрэн, чанартай хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
Зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, явган зам сэтэлж, ногоон байгууламж, эд хөрөнгө эвдэн сүйтгэхгүй байхад анхаарах.
Нийслэлд ашиглалтад байгаа 8600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх.
2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг мананцартай усаар угаах, чийгшүүлэх, явган замыг саарал усаар угаах, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах.
“Манай хороо-Миний гудамж” аяны ажлыг эрчимжүүлэх.
Дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, мод сөөгийг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн, туршлагатай байгууллагаар хэлбэржүүлэх.
Хариуцсан гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага засварлах, шинэчлэх угаах ажлыг зохион байгуулах.
Уншиж байна |