Гуравдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Кентукки мужид болсон цэргийн сургуулилалтын үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдсөн талаарх мэдээлэл гарч байсан. Тухайн үед ослын улмаас хохирогчдын талаарх мэдээлэл тодорхойгүй байсан юм.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Кентукки мужийн Тригг тойрогт цэргийн сургуулилалтын үеэр АНУ-ын Зэвсэгт хүчний 101 дүгээр агаарын десантын дивизийн Black Hawk хоёр нисдэг тэрэг мөргөлдсөний улмаас есөн хүн амиа алджээ.
Нисдэг тэргүүд төлөвлөгөөт сургалтын нислэг үйлдэж байсан аж. Кентукки мужид байрлах Форт-Кэмпбел цэргийн баазаас хөөрсөн хоёр нисдэг тэрэг удалгүй агаарт мөргөлдсөн гэж цэргийн бааз мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |