НИТХ-ын ээлжит бус Х хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: НИТХ-ын төлөөлөгчдийн ирц 80 орчим хувьтай байна. Бидний гаргах шийдвэрийг гүйцэтгэх албан тушаалтан хаана байна вэ?
Энэ нийслэлд хотод ажил хийх дарга байна уу? Д.Сумъяабазар дарга байна уу, байхгүй болчихсон юм уу?
Бид сардаа нэг удаа хуралддаг байсан. Одоо улиралдаа нэг удаа хуралдаж байна. Хичнээн их ажилтай байсан ч өөрийг нь сонгосон Иргэдийн төлөөлөгч, эрх барих дээд байгууллагынхаа хуралд суугаад хэн юу хэлж, ямар шийдвэр гаргахыг сонсмоор байна.
Үндсэн ажлаа хийж чадахгүй бол өөрчилье. Ажил хийх сонирхолгүй, хотын иргэдийн төлөө ажилладаггүй, хуралд суудаггүй Засаг даргатай хоёр жилийг өнгөрөөлөө. Энэ хот дампуурч дууслаа. Эзэнгүй хот боллоо. Эхнээсээ асуудал нь хүндэрч, жагсаал тэмцэл, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ.
Хотын дарга өнөөдрийн хуралд суухгүй бол огцруулах бичгийг өргөн барина гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэлж, Засаг дарга Д.Сумъяабазарыг хуралдаанд орж иртэл хуралдааныг хойшлуулах горимын санал гаргалаа.
Түүний горимын саналыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнгүй.
МАН-ын бүлгээс хотын дарга Д.Сумъяабазарыг "эмчилгээтэй байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Уншиж байна |