АНУ-д Кентукки мужид сургуулилалт хийх үеэр цэргийн хоёр нисдэг тэрэг мөргөлджээ. Энэ осол гуравдугаар сарын 29-ний үдэш болсон гэж Америкийн Зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар "Нью-Йорк Таймс" сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, HH60 Black Hawk хоёр нисдэг тэрэг мөргөлджээ. Нисдэг тэрэгний экипажийнхны биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл гараагүй байна. Кентукки мужийн захирагч Энди Беширийн мэдэгдсэнээр ослын улмаас хүн амиа алдсан байж болзошгүй гэнэ.
Одоо нисдэг тэрэг осолдсон газарт аврах албаныхан болон хууль сахиулагчид ажиллаж байгаа гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |