Зэвсэгт сөргөлдөөнийг зогсоохын тулд Киев, Москва нэн даруй хэлэлцээ хийх шаардлагатай гэж Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мэдэгдсэнийг "Известия" дамжуулжээ.
Тэрбээр Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлдээ нутаг дэвсгэрийн маргааныг зэвсгийн аргаар шийдэж болохгүй гэдгийг онцолжээ.
"Энэ сөргөлдөөн аль болох хурдан дуусахыг бид ч бас хүсэж байна. Тиймээс талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, яриа хэлэлцээрийн замаар шийдэл олох шаардлагатай гэж үзэж байгаагаа Байденд хэлсэн" хэмээн Фернандес мэдэгджээ.
Мөн Украин дахь сөргөлдөөнийг зогсоохын тулд олон улс бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой, учир нь сөргөлдөөн даамжрах тусам дэлхийн эдийн засаг тэр дундаа өмнөд хэсгийн орнууд хохирно гэж Фернандес онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |