УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ХААЛТТАЙ горимд шилжүүллээ. Хаалттай хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ.
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй хэлэлцэх саналыг зарим гишүүдийн зүгээс гаргасан ч дараах хуулийг үндэслэн АЛБАНЫ нууц гэж үзэн хаалттай хэлэлцэхээр боллоо.
12.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ
22.2.Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
П.ГОО
Уншиж байна |