Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг НЭЭЛТТЭЙ хэлэлцдэг баймаар байна
2023-03-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын танилцууллаа. 

 

 

Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  горимын санал гаргалаа. Тэрбээр "Хоёр асуудлаар санал хэлнэ. Нэгдүгээр, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хоёр санаа хэлье. Бид бол ард түмнээс сонгогдсон элч төлөөлөгчид. Гэтэл бид ард иргэдийн мэдэх эрхийг боогдуулж байна. Жилийн өмнө хэдэн гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирсэн. Улс орон даяар гэмтэй хулгайч гэж зарладаг. МУ-ын Үндсэн хуулиар гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмтэн гэж үзэх ёсгүй. Үүнээс ямар буруу практик тогтож байна вэ? гэхээр УИХ юмуу эсвэл чуулганы танхимын үүдэнд хууль хяналтын байгууллагын нэр заралдаг. Хэд хоноод хүмүүсийнх нь нэр солигдож орж ирдэг. Хуулийн байгууллагын нэр хүнд, УИХ-ын нэр хүнд ч уналаа. Хэн нь гэмтэй, гэмгүй хууль хяналтын байгууллага тогтоож чадахгүй болчихсон юм биш үү. Хуулийнхан даалгавараар ажилладаг болчихсон юм биш үү. Хэн нь гэмтэй, хэн нь гэмгүйг ил ярьмаар байна. Ардын намынхны хоорондын тоглоом биш байна. Улс орны хувь заяаг тоглосон тоглоом болчих вий. Ард түмэн мэдэх эрхтэй байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шүүх нээлттэй хэлэлцдэг баймаар байна. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчдийг дэмжих, үнийн өсөлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж, анхаарах шаардлагатай байна" гэлээ. 

 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
тэнэг минь юу ч мэдэхгүй ойлгохгүй чадахгүй байж хэлбэрдэхээ боль
2023-03-31