Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
УИХ хаалттай хаалганы цаана ГУРВАН гишүүний бүрэн эрхийг хэлэлцэнэ
2023-03-30

Өчигдөр Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Ордонд 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад даатгах үйл ажиллагаа өрнөсөн юм. 

 

 

Үдээс өмнө эхэлсэн УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ажил тарах үеэр Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэр гаргав. Нэг үгээр Ерөнхий прокурорын саналыг 100 хувь дэмжсэн гэсэн үг. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж санал хураалт явуулалгүйгээр Ерөнхий прокурорын саналыг дэмжлээ. 

 

Процессын дагуу уг асуудлыг  Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хуралданаар  нууцаар санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. 

 

Чуулганаар ч мөн уг асуудлыг хаалттай хэлэлцэнэ. Сануулахад, Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр тус тус яллагдагчаар татаад буй.

 

Ямартай ч өнөөдөр байнгын хороо чуулган хаалттай хуралдан гурван гишүүнээ явуулах эсэх асуудлыг авч хэлэлцэх юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин