Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт баригдах Эгийн голын УЦС-ын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан гарчээ.
Эгийн голын УЦС нь Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө хэмээн Оросын тал эсэргүүцэж, ЮНЕСКО-д гомдол гаргаад байгаа билээ. Тиймээс манай улсын Эрчим хүчний яамнаас гадаадын компанид захиалга өгч, Эгийн голын УЦС-ын байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байна.
Үнэлгээний тайлан гарч, ОХУ-д хүргүүлээд буй аж. Мөн тайланг ЮНЕСКО-д илгээж, асуудал шийдэгдсэний дараа УЦС-ын ажлыг яаравчлах чиглэлээр ажиллана гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
Уншиж байна |