Өнгөрсөн долоо хоногт зуны цагийн хуваарьт шилжих асуудал хөндөгдсөн. Улмаар зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд санал авсан юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар яамдуудаас санал авсан. МУ нар мандаж, жаргаж байгаа цагдаа ажил хөдөлмөр эрхлэх асуудалд анхаарал хандуулах ёстой. Эдийн засаг, бүтээмжид илүү өндөр ач холбогдолтой гэж үздэг. ЦХХХЯ, Стандарчлал хэмжил зүйн газраас ОУ-ын байгууллагуудтай харилцаа тогтооход хугацаа орох тайлбар санал ирсэн. Энэ саналыг харгалзан Засгийн газар зуны цагийн хуваарьт шилжих тогтоолоо энэ жил батлаад ирэх жилээс мөрдөж эхлэхээр төлөвлөсөн" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |