Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН шалгагдаж байгаа гишүүдийнхээ асуудлыг ойрын хугацаанд Хяналтын хорооны хуралдаанаараа хэлэлцэнэ. Шалгагдаж байгаа зарим гишүүд намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ ирүүлсэн. МАН гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх улстөрийн шийдвэр гаргахаас өмнө Халдашгүй байдлын дэд хороо саналыг авч үзнэ. Дэд хороо гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хууль хяналтын байгууллагын ямар баримтад үндэслэж байна вэ? гэдэг нь чухал асуудал. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргана.
Мөн миний зүгээс ТАВАН Ш ажиллагааг хариуцан ажиллаж байна. Төрийн бүх шатанд хуулийн зөрчилтэй албан тушаалд томилогдсон албан хаагчдын асуудлыг хөндсөн. Урьдчилсан мэдээллээр нэлээдгүй зөрчил илэрч байгаа юм билээ. Маргааш буюу энэ сарын 30-ны өдөр холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл авна.
Нэгдүгээрт, хууль зорчиж томилогдсон. Хоёрдугаарт, Төрийн албан хуулийн хэрэгжилт нь анхан болон дунд шатанд зөрчил үүсгэж байгаа асуудал гарч байна. Өнөөдрийг хуулийн зохицуулалтыг аргалаад яваад байна гэсэн үг. Иймээс төрийн албаны хуулийг анхан дунд шатанд нийцүүлэх шаардлага үүсэж байна. Шүүр ажиллагааны хүрээнд энэ зохицуулалтыг хийнэ" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |