УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм.
Яг одоо дэд хорооны гишүүд тэдэнд холбогдох хэрэгтэй танилцаж буй аж. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
Уншиж байна |