Францад мягмар гарагт тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөж, жагсаалд 740 гаруй мянган хүн нэгдсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлснийг France Press агентлаг дамжуулжээ.
Харин үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, эсэргүүцэлд хоёр сая гаруй хүн нэгдсэн байна. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгдсэний улмаас олон хүн баривчлагджээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчид хогийн сав шатааж, гудамжинд хаалт босгон, цагдаагийнхны өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн байна.
Улмаар тусгайгийнхан жагсагчдыг тараахын тулд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Энэ жагсаалд Францын хууль хүчнийхэн урьдчилан бэлдсэн бөгөөд орон даяар 13000 цагдаа дайчлагдан ажилласнаас 5000 гаруй нь Парис хотноо хамгаалалтад гарсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |