Таиландын Суварнабхуми нисэх буудал дээр аялагчдын цүнхнээс мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэн Монголын иргэн гурван эрэгтэйг цагдаагийнхан баривчилсан талаар Бангкок пост сонин мэдээлжээ.
Нисэх буудлын ерөнхий захирлын мэдэгдсэнээр, 37 настай Д.Ж, 51 настай Б.С, 37 настай Б.У нарыг нисэх буудлын В давхарт гуравдугаар сарын 24-ний өдөр баривчилсан байна. Японы хоёр иргэн, Тайландын нэг эмэгтэй болон Канадын нэгэн жуулчин бэлэн мөнгөтэй түрийвчээ алдсан гэж цагдаагийнханд гомдол гаргасны дараа нисэх буудлын ажиглалтын камерыг шалгаж, энэ хэргийг Монголын гурван иргэн үйлдснийг илрүүлжээ.
Ажиглалтын камер дээр Монголын гурван иргэн эрэгтэй хоёр эмэгтэйтэй хамт жуулчдын мөнгийг хулгайлж байгаа нь бичигдсэн байна. Эдгээр иргэнтэй хамт хулгай хийсэн хоёр эмэгтэйг хараахан баривчлаагүй байгаа гэж Суварнабхуми нисэх буудлын цагдаагийн нхэлтэс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |