Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилга хуучирч, муудсан асуудал байнга шүүмжлэл дагуулдаг.
Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ жилээс эхлэн УЛСЫН ТӨСВИЙН хөрөнгөөр их засвар хийхээр болсон болжээ. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн барилгад 28 тэрбум төгрөгөөр их засвар хийхээр болсон байна. Энэ жилийн хувьд 11 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хүүхдийн эмнэлгийн/ блок 6-2, яаралтай тусламж, Гемодиализын тасаг, Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн засвар, Эх барих эмэгтэйчүүдүүдийн байрны засварыг хийх юм.
Хүүхдийн эмнэлгийн /блок 6-2, яаралтай тусламж, Гемодиализын тасаг, Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн засварт ХОЁР тэрбум төгрөг зарцуулах бол Эх барих эмэгтэйчүүдүүдийн байрны засварт 15 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.
Уншиж байна |